Хүний нөөц

ХӨГЖҮҮЛЭГЧ | МЕНЕЖЕР | ОПЕРАТОР

Инвескор ялгарал

Инвескор Проперти ХХК нь 2017 онд, Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан, Инвескор Санхүүгийн Группын (LSE: ICFG) охин компани бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт цогц менежментийн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Бид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын биет бүтээгдэхүүнийг санхүү, хөрөнгө оруулалт, технологийн шинэлэг шийдлүүдтэй хослуулан хөгжүүлснээр харилцагч, хөрөнгө оруулагчдадаа үнэ цэнийг бүрдүүлдэг.

Нээлттэй ажлын байр

Ажлын байрны зарууд

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Нягтлан бодогчийн үүрэг нь санхүүгийн тайланг бэлтгэх, санхүүгийн мэдээллийг анализ хийх, зардал, орлогын тооцооллыг хийх, төсвийн төлөвлөгөө боловсруулах, аудитын бэлтгэл хийх, татвар төлөх үүрэг гүйцэтгэх, дансны мэдээллийг үнэлэх, санхүүгийн системийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, харилцагчидтай хамтран ажиллах, компанийн санхүүгийн дүрэм журамд нийцэж ажиллах юм.

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Санхүүгийн программ хангамжийг ашиглах чадвартай байх
  • Мэргэжлийн үнэмлэх (CPA, ACCA) бол давуу тал болно
  • Тухайн салбарт 2-3 жил ажилласан туршлагатай байх
  • Санхүүгийн тайланг боловсруулах, анализ хийх чадвартай байх
  • Багаар ажиллах болон бие даан шийдвэр гаргах чадвартай байх
  • Байгууллагын ёс зүй, хариуцлагыг эрхэмлэдэг байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Барилгын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах
  • Харилцагч, түрээслэгч нартай гэрээ байгуулах, тайлан гаргах нэгтгэх, хөрөнгийн менежментийн үйлчилгээний авлага барагдуулах
  • Багаа зөв зохион байгуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх
  • Санал хүсэлт болон гомдол хүлээн авч түргэн шуурхай арга хэмжээ авах
  • Барилгын үйл ажиллагаа болон дотоод ажилтнуудыг зохион байгуулах, удирдах

Тавигдах шаардлага: 

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх  
  • Гадаад харилцаа, Зочид буудлын менежмент, Бизнес менежментийн чиглэлээр бакалавр зэрэгтэй.  
  • Оффисын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй  
  • Хувийн зохион байгуулалт сайтай  
  • Тайлан мэдээ бэлтгэх, тайлбарлан таниулах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх чадвартай  
  • Эмэгтэй  

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсруулах
  • Төсөв, хугацаа, нөөцийн шаардлагыг үнэлэх
  • Барилгын ажилд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг тодорхойлох
  • Төсөлд оролцогч талуудтай хамтран ажиллах
  • Төсөл, хөтөлбөрийн явцыг хянах, тайлагнах
  • Судалгаа, шинжилгээ хийх, үр дүнг дүгнэх
  • Норм, стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах
  • Ажлын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Барилгын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төлөвлөлтийн болон менежментийн чиглэлээр 3-с дээш жилийн туршлагатай
  • AutoCAD, MS Project зэрэг программ дээр ажиллах чадвартай
  • Техникийн бичиг баримт боловсруулах, унших чадвартай
  • Командын хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Тогтмол, хариуцлагатай, асуудал шийдвэрлэх чадвартай

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • 3 төслийн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
  • Урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг зохион байгуулах
  • Гэмтэл саатлын үед шуурхай арга хэмжээ авч, гүйцэтгэлд хяналт тавих
  • Гэрээт байгууллагуудын ажлын чанар, гүйцэтгэлийг хянах
  • Инженерийн тайлан, төлөвлөгөө, техникийн бичиг баримт боловсруулах

Тавигдах шаардлага: 

  • Сантехник, дулааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент эсвэл барилгын инженерийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Барилгын ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлтийн системийн ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэгтэй
  • Техникийн зураг унших, инженерийн тооцоо, техникийн баримт бичиг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд (MS Office) ашиглах чадвартай, мөн AutoCAD хэргэлэх чадвартай бол давуу тал болно
  • Инженерийн гэмтэл, доголдлыг шуурхай оношилж, шийдвэрлэх ур чадвартай
  • Багаар ажиллах, харилцааны болон тайлагнах ур чадвар сайтай
  • Ажлын ачаалал даах, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Шаардлагатай тохиолдолд компанийн бусад төслүүд дээр ажиллах боломжтой
  • Харилцааны өндөр чадвартай

Гүйцэтгэх үндсэн үүрэг :
 

  • Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Компанийн шинэ төслүүд дээр идэвхи санаачлагатай, үр дүнтэй ажиллах
  • Маркетинг, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах
  • Шинэ брэнд хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Маркетинг, идэвхжүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлыг төлөвлөлтийн дагуу тогтмол гүйцэтгэх
  • Cудалгааны харьцуулалт, үр дүнд үндэслэн цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх, тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшсэн
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
  • Шинэ төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай, шинийг санаачлагч, бүтээгч, хурдтай
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно

CV илгээх

Хэрэв дээрх жагсаалтад таны хүссэн ажлын байр багтаагүй бол та өөрийн CV болон холбоо барих мэдээллээ [email protected] хаягаар илгээх боломжтой.

Соёлын үнэт зүйл

Багийн сэтгэлгээ

Бид харилцагч хамтран ажиллагсадтайгаа эерэг харилцааг эрхэмлэж үр дүнтэй багаар хамтран ажилладаг.  

Мэргэжлийн хариуцлага, ур чадвар

Мэргэжлийн өндөр ур чадвартай, тасралтгүй суралцаж бусдад мэдлэг туршлагаа хуваалцан өдөр тутамдаа ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажилладаг.  

Инновац ба тасралтгүй хөгжил

Бид бүтээгдэхүүн үйлчилгээ болон өдөр тутмын үйл ажиллагаандаа техник технологийн шинэлэг шийдлийг нэвтрүүлж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажилладаг. 

Уян хатан хурдтай

Аливаа асуудлыг уян хатан, олон талын өнцгөөр харж, хурдтай, үр дүнтэй шийдвэрлэж ажиллаж чаддаг. 

Өөриймсөг, эзний сэтгэлтэй

Компанийн биет болон биет бус өмч, хөрөнгөд эзний сэтгэлээр хандаж ажилладаг. 

Хариуцлагатай, найдвартай  

Компанийн биет болон биет бус өмч, хөрөнгөд эзний сэтгэлээр хандаж ажилладаг. 

Галлерэй

Төслүүдийг үзэх

Оршин суугчид, хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэхэд тулгуур болохуйц оновчтой концепцыг биежүүлэн цогцлоохын зэрэгцээ харилцагч, хөрөнгө оруулагчдадаа урт хугацааны, өсөн нэмэгдэх үнэ цэнийг бүрдүүлэх А+, А, В+ зэрэглэлийн төслүүдийг зорилтот зах зээл дэх байршлуудад хэрэгжүүлнэ.