BEYOND BUILDING
Бидний тухай
“Инвескор Проперти” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн салбарт төсөл хөгжүүлэгч, хөрөнгийн менежер, хөрөнгө оруулалтын оператор, зуучлагчийн үүргийг цогцоор нь хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Бид үйл ажиллагаагаа Монгол болон Төв Азийн томоохон хотуудын зах зээлд төвлөрүүлэн, шинэ төсөл, хөтөлбөрийг хөгжүүлэхээс эхлээд ашиглалтын үеийн менежмент хүртэлх бүх үе шатанд оролцон ажилладаг.
Манай компани тогтвортой өгөөжтэй, урт хугацаанд үнэ цэн нь өсөн нэмэгдэх B+, A болон A+ зэрэглэлийн төслүүдийг оновчтой концепц, олон улсын жишигт нийцсэн менежментийн зарчмаар төлөвлөж, хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ ашиглалтын хугацаанд нь барилга байгууламжийн менежментийг мэргэжлийн түвшинд удирдан, хөрөнгө оруулагч болон харилцагчдад тогтвортой үнэ цэн, найдвартай үйлчилгээ хүргэхийг зорьдог.
2017 онд япон менежментийн арга барилыг үл хөдлөх хөрөнгийн салбарт нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан цагаасаа хойш бид бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, үл хөдлөх хөрөнгөд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, хөрөнгийн удирдлагын цогц үйлчилгээг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
Бид барилга, үл хөдлөх хөрөнгийн уламжлалт хэв маягийг шинэ үеийн хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөвтэй уялдуулан шинэчилж, технологид суурилсан шийдэл, олон улсын стандартыг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд анхааран ажилладаг. Энэ нь харилцагчдын сонголт, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг өсгөх үндэс болдог.
2025 оны байдлаар бид оффисын зориулалттай 3 төсөл, орон сууцны зориулалттай 1 төслийн ашиглалт, менежментийг хариуцан ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын Хүрэлтогоотын аманд хэрэгжиж буй 220 айл бүхий хаус хотхон болох “Эделмонт”-ийн цогц менежментийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь байгаль орчинд ээлтэй шийдэл, эрүүл аюулгүй орчин, тогтвортой амьдралын хэв маягийг бүрдүүлэх Эко-коммунити соёлыг хөгжүүлэх зорилготой юм.