Та доорх хоосон нүдүүдэд утга оруулан cap rate өгөөжийн түвшинг тооцоолох боломжтой.
Олон улсад үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн хөрөнгө оруулалтад нийтлэг ашигладаг өгөөжийн үзүүлэлт. Тухайн ҮХХ-с эсвэл төслөөс бүрдүүлэх жилийн түрээсийн бодит цэвэр ашгийг зах зээлийн үнэд нь харьцуулж энэхүү цэвэр өгөөжийг тооцно.
CAP Rate (Түрээсийн цэвэр өгөөж) = Жилийн Түрээсийн бодит цэвэр ашиг / Зах зээлийн үнэлгээ
Өмнө нь худалдан авагчид өндөр зэрэглэлийн орон сууцыг тав тух, хөрөнгө оруулалтын өгөөжийн үүднээс сонгодог байсан бол өнөөдөр дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран хөгжүүлсэн төслүүдийг сонгох болжээ. Энэ нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө бус брэндийн нэр хүнд, зочид буудлын түвшний үйлчилгээ, онцгой амьдралын хэв маягийг санал болгож буй “Branded Residence” төслүүд юм.
Үл хөдлөх хөрөнгө сонгоход зөвхөн байршил хамгийн чухал байдаг үе ард хоцорчээ. Байршил чухал хэвээр байгаа ч өнөөдөр энэ нь хангалттай үзүүлэлт биш юм. Орчин үеийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд төсөл хөгжүүлэгчийн амжилт болон төслийн үнэ цэнийг худалдан авагч, оршин суугчдынхаа "Амьдралын чанарыг сайжруулах экосистем" бүрдүүлж чадсан эсэхээр нь хэмжих болжээ.
Та холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай хөрөнгө оруулалтын мэргэжилтэн тантай ажлын цагаар эргэн холбогдох болно.
.jpg)