Инвескор Проперти ХХК нь 2017 онд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан, Инвескор Санхүүгийн Группийн (LSE: ICFG) охин компани бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт цогц менежментийн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.
Бид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын биет бүтээгдэхүүнийг санхүү, хөрөнгө оруулалт, технологийн шинэлэг шийдлүүдтэй хослуулан хөгжүүлснээр харилцагч, хөрөнгө оруулагчдадаа үнэ цэнийг бүрдүүлдэг.

Бид удирдаж, хэрэгжүүлж буй төслүүдээ эрчим хүчний алдагдал багатай, цэвэр усны хэрэглээг хэмнэсэн шийдэл бүхий горимтой тоноглол, бүтээгдэхүүнтэйгээр ашиглалтад шилжүүлэхээс гадна барилгын хийцлэлдээ байгальд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарал багатай бараа материалуудыг ашиглахыг эрхэмлэдэг.
Бидний хөгжүүлсэн анхны төсөл болох Ай Си Тауэр оффис, үйлчилгээний зориулалттай төсөл нь олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE Advanced шаардлагыг хангаж, гэрчилгээ авсан Монголын анхны оффис тауэр болсон. Тус төслийн хувьд:
Эрчим хүчний хэрэглээг 41%-иар бууруулсан шийдлүүд нь:
Цэвэр усны хэрэглээг 35%-иар бууруулсан шийдлүүд нь:
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг 29%-иар бууруулсан шийдлүүд нь:

Бид 2024 оноос эхлэн Байгууламжийн менежментийн үйл ажиллагааг нь удирдаж буй Хоймор оффис, Ай Си Тауэр оффис, Амбассадор Резиденс үйлчилгээт орон сууц зэрэг төслүүддээ хог хаягдлын менежментийн орчин үеийн зарчим, шийдлийг нэвтрүүлсэн.
.png)

Төслүүдийн давхар бүрд хог ангилан ялгах цэгүүдийг байршуулан, түрээслэгч болон оршин суугчдыг зааварчилгаагаар ханган ажиллаж байгаа бөгөөд хөрөнгийн менежментийн газраас тогтмол уриалга, зааварчилгаа, сургалтын агууламжтай мэдээллээр ханган ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлж, 2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх мэдэгдэл хийсэн. Ингэснээр ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ. Инвескор санхүүгийн групп нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, 2030 он хүртэл НЭГ САЯ ширхэг мод ургуулж, хувь нэмрээ оруулах болно гэдгээ 2021 онд зарласан.
Одоогоор бид 13 нэр төрөл бүхий 1500 гаруй модыг Эдлмонт төслийн цэцэрлэгт суулгасан.
Инвескор санхүүгийн групп компаниуд болон хувийн хэвшлийн салбарын түншүүдийн хамтын хөрөнгө оруулалтаар УБ хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үр нөлөө бүхий дэд бүтцийн төслийг хөгжүүлэхээр Баянзүрх дүүргийн 11-р хорооны газар нутагт ажиллаж байна. Энэхүү хөгжүүлэлтэд дараах 3 төрлийн байгууламж хамаарна:

*Энэхүү төслийн хөгжүүлэлт нь ТЭЗҮ судалгааны шатанд үргэлжилж байгаа тул бодит үзүүлэлт өөрчлөгдөх боломжтой.
Төслийн зорилго:
Төсөл бүрэн хэрэгжсэнээр тухайн бүс нутгийн хөрс, ундны ус, агаарын бохирдлыг бууруулж, найдвартай төвлөрсөн дэд бүтцийг бий болгосноор оршин суугчдын эрүүл, ая тухтай орчин нөхцөлд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн энэ нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацааны үр ашиг авчрах юм.
Зорилтот бүсийн одоогийн нөхцөл байдал:
.png)
Төслийн явц ба төлөвлөгөө: