Олон улсын барилгын салбарт тэргүүлэгч Япон стандартын дагуу төлөвлөлт, инженерчлэлийг шингээсэн Амбассадор Резиденс нь 2019 оны 9-р сард анхны оршин суугчдаа хүлээн авч ашиглалтанд орсон нийт 16 давхар, 62 айлын орон сууц юм.
Улаанбаатар хотын зүрхэн цэгт байршилтай уг төсөл нь үл хөдлөх хөрөнгийн менежментийн мэргэжлийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн амжилттай нэвтрүүлснээрээ зах зээлд үйлчилгээт орон сууцны онцлог хэрэгцээг таниулснаар үйлчлүүлэгч, оршин суугч нарын дунд нэгэнтээ танигдаж “Шилдэг ҮНЭ ЦЭН бүхий орон сууц”-аар тодроод байсан юм.
Уг төслийн менежментийг хариуцаж буй Инвескор Проперти компани нь тухайн төслийн үнэ цэнийг хадгалах хөрөнгийн менежментийн үйлчилгээний жишиг стандартыг нутагшуулснаас гадна санхүүгийн группын охин компанийхаа хувьд үл хөдлөхөд суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг олон улсад хэрэгждэг бизнес моделийн дагуу дотоодын зах зээлд хэрэгжүүлснээрээ мөн энэ салбартаа анхдагч байлаа.
Тэдний хувьд орон сууцны анхны төсөлөө амжилттай бүрэн хэрэгжүүлэн 2021 онд албан ёсоор борлуулалтаа өндөрлөжээ.
Үл хөдлөх хөрөнгийн тэр дундаа хотын төв цэгт дахин давтагдашгүй байршилтай орон сууцны зориулалттай төслийг худалдан авагч нарын хувьд тэдгээр хөрөнгийг худалдан авах гол шалтгаан нь тухайн орон сууцандаа амьдран сууж өөрөө эзэмшихээс илүүтэйгээр тухайн орон сууцыг захиалгын үед нь эсвэл төлбөрийн таатай нөхцөлөөр худалдан аваад бусдад түрээслүүлэн тогтмол орлого үүсгэж мөн урт хугацаандаа бий болох орон сууцны үнийн өсөлтөөс ашиг хүртэхэд байдаг.
Ингэснээр өмчийн эзний хувьд сар бүрийн түрээсийн орлогоор мөнгөн урсгалаа дэмжиж анхны худалдан авсан өртөгөө 6-10 жилийн дотор нөхөхөөс гадна тухайн биет хөрөнгийн үнэлгээ нь төслийн байршил, менежментээс хамааран тогтмол нэмэгдэж байдаг тул энэхүү үнийн өсөлтөөс мөн өгөөж хүртэх боломжтойгоороо эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн нэг болж өгдөг байна.
Олон улсад Buy-To-Let гэж нэрлэгддэг хөрөнгө оруулалтын энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээ манай зах зээлд бодитоор байгаа, цаашид ч илүү нэмэгдэх хандлагатай гэдэг нь Амбассадар Резидэнс орон сууцны борлуулалтын дараах тоон мэдээлэл дээр ч мөн батлагдан харагдаж байгаа нь тухайн төслийн нийт худалдан авагчдын 2/3 нь хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авснаас харагдана.
Эдгээр хөрөнгө оруулагчид нь худалдан авалт хийсэн сувагаасаа хамаараад буюу нэг эзэн нэг орон сууцыг бие даан шууд өмчлөх эсвэл хэд хэдэн хөрөнгө оруулагчид нийлж хамтын санхүүжилтээр хөрөнгөө нийлүүлээд нэг орон сууц худалдан авч өмчилж байгаа гэдгээрээ мөн ангилагдаж болохоор байна.
Амбассадор Резидэнс төслийн хувьд Япон улсын TECROWD платформоор дамжуулан хэрэгжүүлсэн хамтын санхүүжилтийн хүрээнд нийт 256сая иен буюу 7тэрбум орчим төгрөгийн борлуулалтыг гүйцэтгэжээ. Үл хөдлөх хөрөнгийн хамтын санхүүжилт нь хөрөнгө оруулагчдад бага хэмжээгээр буюу бутархай дүнгээр өндөр ашиг бүхий бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах боломж олгодгоороо давуу талтай. Ингэснээрээ Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь зөвхөн тэрбумтнуудын бизнес байдаг гэсэн уламжлалт ойлголтыг эвдэж байгаа юм.
Инвескор Проперти ХХК-ийн хувьд одоогийн байдлаар дээр дурдсан түрээслүүлэх зорилготой худалдан авалт буюу Buy-To-Let , хамтын санхүүжилт буюу Crowdfunding зэрэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг амжилттай хэрэгжүүлээд хөрөнгө оруулагч нартаа тогтмол өгөөжийг бий болгон ажиллаж байна.
Мөн түүнчлэн энэ онд ашиглалтанд орох АЙ СИ ТАУЭР Хайбрид төлөвлөлтийг дэмжсэн оффисын төсөл дээрээ суурилсан, жилийн 8-11% цэвэр өгөөж бүхий хөрөнгө оруулалтын илүү шинэлэг бүтээгдэхүүнүүдийг дотоодын хөрөнгө оруулагчдад зориулан шат дараатайгаар олон нийтэд зарлах юм байна.
Улаанбаатар хотын А бүсэд, СБД 1-р хороонд Сэлбэ голын баруун эрэг дагуу байршилтай 15 давхар оффис үйлчилгээний, 4 давхар нийт 80 ширхэг дулаан зогсоол бүхий байгууламжаас бүрдэх энэхүү төсөл нь стратегийн томоохон түрээслэгч нартай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн тул ашиглалтанд орсон эхний сараасаа л түрээсийн орлогоос өгөөж бүрдүүлэхэд бэлэн болоод байгаа нь хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл болж байна.
Та төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг:
- (976) 8011-7800; (976) 8805-6173
- [email protected]