Таазны өндөр нь Оффисын орон зайн уур амьсгал болон өнгө төрхийг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Ажиллахад таатай оффисыг бий болгохын тулд оновчтой таазны өндөртэй талбайг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Яагаад таазны өндөр чухал вэ?
Таазны өндрөөс хамаараад тухайн оффисын ажилтдад мэдрэгдэх байдал, бүрдүүлэх уур амьсгал нь өөрчлөгддөг учраас таазны өндөр чухал гэж үздэг. Оффис дотор ажиллах хүмүүсийн сэтгэлзүй болоод тухайн талбай дахь орчны хувьд таазны өндрөөс хамаарч ямар ялгаатай мэдрэмжүүд үүсэж болох талаар мэдээлэл өгье:
- Ажилтны ажлын бүтээмжид үзүүлэх нөлөө
Тааз намхан байвал дотор байгаа хүнд дарамттай санагдаж эхэлдэг. Давчуу орчинд байгаагаас үүдэн мэдрэгдэх сэтгэлзүйн дарамт нь ажил хийх сонирхолгүй болгохын зэрэгцээ өдөр тутамдаа стресст өртөмтгий болж үр дүнтэй ажиллах ажлын бүтээмж буурах сөрөг нөлөөтэй. Мөн тааз хэт өндөр байх нь бас тийм ч сайн биш юм. Учир нь тааз хэтэрхий өндөр болбол орон зай хэт цэлгэр, хоосон, тухтай халуун дулаан байдал байхгүй болж, сэтгэл санаа тавгүй болж болзошгүй.
- Оффисын орчинд үзүүлэх нөлөө
Өндөр таазтай бол өндөр тавилгууд байршуулдаг учраас зай ашиглалтын хувьд үр ашигтай байдаг. Гэвч нөгөө талаас тааз өндөрссөнөөр талбайн нийт эзлэхүүн нэмэгдэх учраас тэрхүү талбайг халаах болон хөргөхөд цахилгаан ихээр ашиглах бөгөөд түүнд зарцуулах ашиглалтын зардал ч мөн нэмэгдэх юм.
Таазны өндөр намхан бол талбайг хөргөх, халаахад кондишн зэргийг ашиглахад хялбар, ашиглалтын зардал хэмнэлттэй болох ч өндөр тавилгууд тавих боломжгүй, нарны гэрэл хангалттай хэмжээгээр орж ирж чаддаггүй байна. Тухайн оффист ажиллагсдын хувьд таазны өндрөөс хамаарч давчуу орчинд буй мэт мэдрэмж мэдрэгдэх мөн хангалттай байгалийн гэрэл мэдэрч чадахгүйгээс болж сэтгэлзүйн дарамттыг мэдэрч болзошгүй.
Сүүлийн жилүүдэд интерьер дизайныг илүү чухалчлан тааз өндөртэй оффисууд нэмэгдэж байгаа ч ажиллагсдын ажиллахад амар байдлыг илүү чухалчлах, эрүүл аюулгүй нөхцөлийг бий болгохын тулд зохистой таазны өндөртэй оффисыг сонгох нь маш чухал болоод байна.
Ямар таазны өндрийг сонгох хэрэгтэй вэ?
- Таазны өндөр
Барилгын нормын дагуу таазны өндөр 2.1м-ээс өндөр гэж заагдсан байдаг. Ерөнхийдөө оффисын таазны өндөр 2.5м-2.8м байвал зохимжтой. Бидний хөгжүүлж буй Ай Си Тауэр төслийн хувьд оффисын таазны хэмжээ нь /хөндий шалны өндрийг хасвал/ 2.8м тул энэ таазны өндөр стресст өртөхгүй байдлаар зохимжтой хэмжээ хэмээн төлөвлөсөн.
- Оффисын талбайн хэмжээ болон ажилтнуудын тооноос хамаарч сонгох
Талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй ч оффист ажилтнуудын тооноос хамаараад зохистой таазны өндөр өөрчлөгддөг. Бага ажилтнуудтай оффисын хувьд тааз хэт өндөр байвал давчуу мэдрэмж төрж сэтгэл санаанд нөлөөлж эхлэх боломжтой учраас таазны өндөр 2.5м-2.8м байвал зохимжтой байдаг байна.
- Хөндий шалтай бол шалны өндрийг бодолцох
Сүүлийн ихээхэн оффист хэрэглэгдэх болсон хөндий шал нь шалан доор цахилгаан, халаалт, агааржуулалт, интернэт гэх мэт инженерингийн шугам хоолойнуудыг тавих зэрэг давуу талтай. Хөндий шал нь оффист суурилахад давуу тал ихтэй ч шалнаас тааз хүртэлх өндрөөс хасагддаг тул энгийн шалтай харьцуулахад илүү давчуу болчихсон мэт мэдрэгддэг. Харин манай Ай Си Тауэр төслийн хувьд таазны өндөр хөндий шалны өндрөө хасан 2.8м тул давчуу мэдрэмж төрүүлэхгүй, ажиллахад таатай байхаар төлөвлөсөн билээ.
Ай Си Тауэр төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
(976) 7070-8008; (976) 8011-7800