
Зөв үл хөдлөх хөрөнгө сонгоход анхаарах гол үзүүлэлт нь байршил, төсөл хөгжүүлэгчийн нэр хүнд, барилгын материалын үзүүлэлт байсан үе ард хоцорчээ. Уламжлалт шалгуурууд чухал хэвээр байгаа ч өнөөгийн дэвшилтэт цаг үед эдгээр нь хангалттай хэмжигдэхүүн биш юм. Орчин үед зах зээлийн мэргэжилтнүүд аливаа төслийн үнэ цэн болоод төсөл хөгжүүлэгчийн ур чадвар, амжилтыг дүгнэхдээ тухайн хотхон нь оршин суугчид, харилцагчдынхаа “амьдралын чанарыг дэмжих экосистемийг” бүрэлдүүлж чадсан эсэх дээр гол анхаарлаа хандуулж байна.
Дэлхий даяар төсөл хөгжүүлэгчид, үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжлийн хөрөнгө оруулагчид нь урт хугацаанд үнэ цэнээ хадгалах, тогтвортой гүйцэтгэлтэй төслийг тэргүүлэх зэрэгт авч үзэх болсон. Өрхийн түвшинд ч мөн ижил дээрх хандлага нийтлэг тархсан буюу худалдан авагч, түрээслэгчид ч энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийг сонгох эрэлт нэмэгдсээр байгаа. Ингэснээр “амьдралын чанарыг дэмжих” төлөвлөлттэй төслүүд нь дүүргэлт өндөртэй, түүнээс үүдээд түрээсийн тогтмол орлоготой, улмаар өгөөжийн тасалдалгүй найдвартай хөрөнгө болдог тул зах зээлийн үнэлгээ нь байнга өсөн нэмэгдэж байдаг. Харин төсөл хөгжүүлэгч компаниудын хувьд дээрх ухагдахуун нь шинэлэг маркетингийн мессеж төдий бус зах зээлийн өрсөлдөөнд давуу байдлаа бататгах “үндсэн зэвсэг” нь болж өөрчлөгдөж байна.
Амьдралын чанар-ыг дэмжинэ гэдэг нь оршин суугчдынхаа өдөр тутмын амьдралыг ая тухтай, амар хялбар байлгахын зэрэгцээ биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд нь эергээр нөлөөлөх зөв дадал зуршлуудыг нь тогтмолжуулах зорилготойгоор төлөвлөж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Энгийнээр тайлбарлая:
Ижил байршилтай, ижил хийцлэлтэй, ижил архитектур төлөвлөлттэй хоёр барилга байлаа гэж бодъё. Техник үзүүлэлт, эсвэл ерөнхий тоон мэдээлэлд үндэслэж харьцуулбал эдгээр хоёр төсөл нь хоорондоо яг ижилхэн буюу нэгийг нь нөгөөгөөр шууд орлуулах боломжтой мэт санагдана. Гэвч нухацтай худалдан авагчдын өнцгөөс харвал тэд эцсийн шийдвэрээ гаргахдаа дээрх илэрхий мэдээлэлд бус харин бидний нүдэнд үл үзэгдэх тодорхой нэгэн хүчин зүйл дээр төвлөрдөг нь - амьдралын чанарын экосистем юм.
Амьдралын чанарын экосистемийг бүрдүүлсэн эсэх нь тухайн төсөл дэх биет (Facility) болон биет бус (Management + Community) төлөвлөлтүүдээр илэрнэ. Энэхүү нэгдлийг аливаа төсөлд бодитоор шингээж, хоорондын уялдаа холбоог нэгтгэж чадсаны үр дүнд эцсийн хэрэглэгч болох оршин суугч нь зүгээр нэг үл хөдлөх хөрөнгийг бус өдөр тутмын амьдралын хэмнэлээ хамгийн оновчтой, амар хялбар, эрүүл мэндээ дэмжсэн байдлаар өрнүүлэх шийдлийг сонгож байгаа юм.
Эделмонт төслийн хувьд амьдралын чанарыг дэмжих биет төлөвлөлтүүдээс дурдвал хотхоны клабхаус, усан бассейн, фитнес заал, дундын номын сан, авто угаалга, насны ангилалтай тоглоомын талбай, том оврын барааны угаалгын хэсэг, Япон хэв маягийн цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэн болон хэрэгцээт худалдаа, үйлчилгээний цэгүүд зэрэг байна.
.png)
Дээрх биет элементүүдийн зэрэгцээ хотхоны хөршийн холбоо, хамтын үнэ цэнийг нэмэгдүүлсэн олон төрлийн консьерж үйлчилгээ, хөрөнгийн менежментийн Prop аппликэйшн болон гэрийн ухаалаг систем, оршин суугчдын дунд зохион байгуулагдах баярын болон эрүүл мэндийн өдөрлөгүүд, дундын эзэмшлийн эд хөрөнгө болон талбайн тогтмол арчлалт, засвар үйлчилгээнд зарцуулагдах дундын хуримтлалын сан гэх мэт Монгол дахь тансаг зэрэглэлийн төслүүдэд төдийлөн анзаарагддаггүй хөрөнгийн цогц менежментийн бүрдэл хэсгүүдийг дурдаж болохоор байна.
Эдгээрээс гадна уламжлалт үзүүлэлт болох байршлын хувьд Хүрэлтогоотын ам орчим нь хотын төв рүү зорчих зам харилцаа саадгүй, ойр орчимд хаус хотхонуудын төвлөрөл үүсэж буйтай холбоотойгоор дэд бүтцийн шинэ сүлжээ бий болсон, гольфийн талбай болон цанын баазтай ойр зэрэг давуу тал нь Эделмонт хотхоны ирээдүйн үнэ цэн өсөн нэмэгдэх бас нэгэн шалтгаан болж байна.
.png)
Төсөл хөгжүүлэгчдийн хувьд зөвхөн барилгын хийцлэлд нэмэлт хөгжүүлэлт хийх нь төслийн өртгийг л нэмэгдүүлэхээс биш хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлөл багатай байдаг. Улаанбаатар хотод байдалд тансаг зэрэглэлийн гэгдэх барилгын төслүүд нэмэгдсээр байгаа ч худалдан авагчдынхаа амьдралын чанарыг дэмжих зорилготой менежментийг сайжруулалтыг тасралтгүй хийдэг нь цөөн. Үл хөдлөх хөрөнгө сонгох нь амьдрах сууцаа сонгохоос гадна ирээдүйд ирэх өгөөжийн тооцооллыг давхар шаарддаг хөрөнгө оруулалт тул оршин суугчдын амьдралын чанарыг дэмжсэн эдгээр нэмэлт төлөвлөлтүүд нь бодит ашиглалттай, хэрэглэхэд хялбар бөгөөд ойлгомжтой, тогтмол ажиллагаатай байх нь нэн чухал. Хотхоны айл өрхүүдийн амьдралын хэв маяг, хүртээмжийн хэрэгцээнд нийцүүлэн биет болон биет бус төлөвлөлтүүдийн нийлэмж бүхий цогц экосистемийг бүрдүүлснээрээ Эделмонт төсөл нь амьдралын чанарыг систем болгосон жишгийг тодорхойлж байна.
Төсөл хэрэгжүүлэгчийн амлалт
Бид худалдан авагч, оршин суугчдынхаа өнцгөөс тавигдах хамгийн чухал асуултуудыг дараах байдлаар тодорхойлон авч үзсэн нь:
Эдгээр асуултын хариулт болгон бид дараах бодит амлалтыг өгч байна:
Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зардал нэг удаагийнх байдаг бол, ашиглалтын зардал насан туршийнх. Бид Эделмонт хотхоны оршин суугчдын ундны усны найдвартай нийлүүлэлтийг хангах зорилгоор 2км гаруй цэвэр, бохир усны шугам суурилуулж нийслэлийн төв шугамд холболт хийсэн. Ингэснээр ус, хөрсний бохирдлоос сэргийлэхийн зэрэгцээ улсын тарифаар хэрэглээгээ хангах боломж үүсэж байгаа.
Түүнчлэн хотхоны хэмжээнд бүх барилга, байгууламжууд маань ногоон барилгын EDGE Advanced стандартын шаардлагыг хангасан буюу эрчим хүчний хэмнэлт 79%, усны хэмнэлт 21% хүрснээр цаашид гарах ашиглалтын зардлыг үлэмж бууруулсан шийдэл болсон.
.png)
Бид дээрх олон улсын ногоон барилгын стандартад нийцүүлсэн үйл ажиллагаа явуулж буй нь Монголын анхны “Жишиг ногоон хотхон” болсноос гадна худалдан авагчдадаа эрчим хүч, усны хэрэглээг бууруулж, сар тутмын ашиглалтын зардлыг үлэмж хэмжээнд хэмнэх шийдлийг санал болгож байна.
Төсөл хэрэгжүүлэгч нь Эделмонт төслийн борлуулалтын ашгаас хотхоны дундын нөөц санг үүсгэж байгаа анхны хотхон болж байна. Тус сангийн хөрөнгийг дундын эзэмшлийн талбай, эд хөрөнгийн арчлалт үйлчилгээ, дэд бүтцийн системийн мастер засвар болон цаашид хотхоны үнэ цэнийг хадгалахад чухал үр нөлөөтэй хөрөнгө оруулалтуудад зарцуулна. Ингэснээр ирээдүйд үүсэж болзошгүй өндөр дүнтэй төлбөрийн ачааллаас оршин суугчдыг чөлөөлсөн шийдэл болсон.
Үл хөдлөх хөрөнгийн насжилт, зах зээлийн үнэлгээ болон ROI (хөрөнгө оруулалтын өгөөж) нь барилгын ажил дууссаны дараах ашиглалтын үеийн менежментээс шууд хамаардаг. "Сайн барилга биш, сайн менежмент хөрөнгийн үнэ цэнийг өсгөдөг" гэх зарчмаар төсөл хэрэгжүүлэгч Инвескор Проперти ХХК нь Эделмонт хотхоны менежментийг цогцоор нь хариуцан ажиллана. Ингэснээр төсөл хөгжүүлэхдээ тодорхойлсны дагуух оршин суугчдын амьдралын чанарыг дэмжих биет болон биет бус төлөвлөлтүүдийн хэвийн ажиллагааг хангаж, байнгын сайжруулалтыг гүйцэтгэж байх юм.
Амьдралын чанарыг дэмжсэн цогц менежментийн систем нь тухайн төслийн эрэлтийг тогтмол нэмэгдүүлж, дүүргэлтийг өндөр түвшинд барих үндэс болдог. Ингэснээр хөрөнгөөс орох мөнгөн урсгал тасалдалгүй байж, өгөөжийн түвшин ахих боломжийг бүрдүүлэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тасралтгүй өсөх эерэг циклийг бий болгодог.
Холбоо Барих:
EDELMONT | АМЬДРАХ САЙХАН