ИНВЕСКОР ПРОПЕРТИ ХХК

“Инвескор Проперти” ХХК нь 2017 онд үл хөдлөх хөрөнгийн менежмент, түүний борлуулалтын үйл ажиллагааг япон менежменттэйгээр эрхлэн явуулахаар үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл бид үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлэн дотоод болон гадаадын харилцагч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үл хөдлөх хөрөнгөд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг солонгоруулан хөрөнгийн удирдлагын цогц үйл ажиллагааг дотоод зах зээл дээр цор ганцаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

ИНВЕСКОР ПРОПЕРТИ ХХК

2017 онд Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2022 оны байдлаар үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, дотоод болон гадаадын харилцагч, хөрөнгө оруулагч нарт чиглэсэн ҮХХ-ийн Хөрөнгийн удирдлагын цогц үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Бидний тухай

Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт төсөл хөгжүүлэгч, менежер, хөрөнгө оруулалтын оператор, зуучлагчийн хувиар цогц менежмент хэрэгжүүлдэг. Үйл ажиллагаагаа Монгол болон Төв Азийн томоохон хотуудын зах зээлд төвлөрүүлэн, шинэ төсөл, хөтөлбөрийг хөгжүүлэхээс эхлээд ашиглалтын үеийн менежмент хүртэл бүх үе шатанд оролцдог. Бид тогтвортой өгөөжтэй, урт хугацаанд үнэ цэн нь өсөн нэмэгдэхүйц B+, A болон A+ зэрэглэлийн төслүүдийг оновчтой концепцийн дагуу төлөвлөж, хэрэгжүүлэн, ашиглалтын хугацаанд нь барилга байгууламжийн менежментийг мэргэжлийн түвшинд удирддаг. Ингэснээр харилцагч, хөрөнгө оруулагчдад олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, хөрөнгийн тогтвортой үнэ цэнийг бий болгох нь бидний гол давуу тал юм. Бид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын уламжлалт хэв маягийг өөрчилж, шинэлэг технологи, аргачлалыг нэвтрүүлэхийн зэрэгцээ санхүүгийн салбартай уялдуулан олон улсын түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд хүргэдэг. Энэ нь харилцагчийн сонголт, боломж, хүртээмжийг өргөжүүлж, оролцогч бүх талын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Давуу талууд

Гадаад зах зээл

Монгол, Казакстан, Киргизстан болон Узбекистан улсуудын зорилтот зах зээлд урт хугацаанд эрэлт өндөртэй байх, ашиглалтад орсон цагаасаа тогтмол өгөөж бүрдүүлэхүйц, урт хугацаанд өрсөлдөх чадвартай төслүүдийг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Босоо интеграц

Cудалгаа, төлөвлөлтөөс эхлэн барилга угсралт, ашиглалтын менежмент хүртэлх бүх үе шатыг нэгдсэн менежментээр хэрэгжүүлдэг. Энэхүү босоо интеграцийн бүтэц нь барилга, үйлдвэрлэлийн хүчин чадал, нөөцийн удирдлагыг оновчтой төлөвлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын уялдааг хангах давуу талтай. Ингэснээр хэрэгжүүлж буй төсөл бүрийн бизнес төлөвлөгөө бодитоор хэрэгжиж, менежментийн үр ашиг өндөр, тогтвортой үйл ажиллагаа бүрддэг.

Чадварлаг баг

Манай багийг барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын туршлагатай, шинэчлэлд нээлттэй, хөгжих хүсэлтэй мэргэжилтнүүд бүрдүүлдэг. Бид хамтдаа өсөж, карьерийн хөгжлийн тодорхой төлөвлөгөөг хэрэгжүүлж, ирээдүйн төслийн менежер, инженер, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүдийг төлөвшүүлэн хөгжүүлж байна.

Инвескор Проперти тоогоор

Удирдаж Буй Төслүүд

Оффис, орон сууцны

4 төсөл

Зах зээлийн үнэлгээ

₮189 тэрбум

Ашигтай талбай

27,836 мкв

Хэрэгжүүлж Буй Төслүүд

Дөрвөн улирлын хаус хотхон

1 төсөл

Төслийн газрын хэмжээ

15 га

Хотхоны нийт айлын тоо

210+ айл

Дэд бүтцийн зориулалттай

1 төсөл

Нийлүүлэлтийн хүчин чадал

5000+ айл

 

Төв Оффис

14230 Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж 42, Ай Си Тауэр оффис, 1201 тоот

Салбар Оффис

Хоймор - 1 салбар

14182 Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн гудамж-281, Хоймор оффис, 807 тоот


Хайбрид - 2 салбар

14230 Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж 42, Ай Си Тауэр оффис, 1201 тоот

Үйл ажиллагааны чиглэл

Төслийн менежер

Захиалагч талыг төлөөлөн төсөл хөгжүүлэлтийн бүх үе шатыг хариуцан гүйцэтгэнэ. 
Судалгааны шатаас эхлээд Барилгын гүйцэтгэл, Борлуулалт, Маркетинг, Хөрөнгө оруулалт босгох зэрэг үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц шийдэл бүхий үйлчилгээг үзүүлдэг.

Төслийн хөгжүүлэгч

Бид ажиллах, амьдрах, бүтээх таатай орчныг хөрөнгийн үнэ цэн дээр суурилан бүтээн байгуулдаг. Төслийн газар сонголт, зах зээлийн нарийвчилсан судалгаанд үндэслэн зорилтот хэрэглэгчийн сегмент, эрэлтийн бүтэц, хөрөнгийн урт хугацааны өсөлтийн боломжийг тодорхойлж, зах зээлийн үнэлгээтэй уялдсан оновчтой концепц, төлөвлөлтийг боловсруулдаг.

Эд хөрөнгийн менежер

Ашиглалтад орсон төслүүдийн урт хугацааны үнэ цэнийн өсөлтийг дэмжиx зорилгоор барилгын насжилтыг нь уртасгахад шаардлагатай өдөр тутмын арчлалт, инженерийн засвар үйлчилгээ, түрээсийн дүүргэлтийг хариуцсанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлдэг.

Хөрөнгө оруулалтын оператор

Төсөл хөгжүүлэлттэй холбоотой санхүүжилтийг шийдвэрлэх төслийн зээл, захиалгын борлуулалт зэрэг энгийн хэлбэрүүдээс гадна хаалттай өрийн хэрэгсэл, хамтын санхүүжилтийн платформ, хөрөнгө оруулалтын сан, токен зэрэг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгслээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татан төвлөрүүлсэн туршлагатай.

Онцлох төсөл

Онцлох бүтээгдэхүүн

BUY-TO-LET хөрөнгө оруулалт

УБ хот, Ай Си Тауэр төсөл

Онцлох төсөл

ЭДЛМОНТ хаус хотхон

УБ хот, Хүрэлтогоотын ам

Шинэ мэдээ мэдээлэл

Эрхэм таныг

Ирж яваа эрчтэй өргөжин тэлж буй үл хөдлөх хөрөнгийн салбарт хувь нэмрээ оруулж, Төв Азийн зах зээлд шинэлэг төсөл, үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх зорилгод маань бидэнтэй нэгдэхийг урьж байна.