
Сүүлийн жилүүдэд олон улсын тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд “Branded Residence” гэх ойлголт хүчтэй байр суурь эзлэх болсон ч үүнээс өмнө үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн байршил, архитектур, барилгын чанар, хөгжүүлэгчийн нэр хүндээр тодорхойлогддог байв.
Өмнө нь худалдан авагчид өндөр зэрэглэлийн орон сууцыг тав тух, хөрөнгө оруулалтын өгөөжийн үүднээс сонгодог байсан бол өнөөдөр дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран хөгжүүлсэн төслүүдийг сонгох болжээ. Энэ нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө бус брэндийн нэр хүнд, зочид буудлын түвшний үйлчилгээ, онцгой амьдралын хэв маягийг санал болгож буй “Branded Residence” төслүүд юм.
“Branded Residence” гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тансаг зэрэглэлийн брэндийн нэр хүнд, дизайн, үйлчилгээний стандарт болон менежментийн системийг хувийн эзэмшлийн орон сууцтай нэгтгэсэн үл хөдлөх хөрөнгийн шинэ хэлбэр юм.
Энэхүү ойлголт нь анх зочид буудлын салбараас эхлэлтэй бөгөөд дэлхийн алдартай Four Seasons, Ritz-Carlton, St. Regis, Mandarin Oriental зэрэг брэндүүд өөрсдийн үйлчилгээний стандартыг орон сууцны зах зээлд нэвтрүүлснээр бий болжээ.
Цаашлаад хувцас загварын Armani, Bulgari, Fendi, Missoni, автомашины Porsche, Lamborghini, Bentley зэрэг дэлхийн брэндүүд өөрсдийн дизайн, философи, брэндийн үнэ цэнийг үл хөдлөх хөрөнгийн салбарт нэвтрүүлж байна. Энэ нь орчин үеийн хэрэглэгчид зөвхөн үл хөдлөх хөрөнгө бус, түүнийг дагалдах үйлчилгээний стандарт, менежмент, брэндийн нэр хүндийг сонгох болсон шинэ чиг хандлагыг илэрхийлэл юм.
Сүүлийн жилүүдэд “Branded Residence”-ийн зах зээл дэлхий даяар эрчимтэй өсөж, 2015 онд 323 идэвхтэй төсөл байсан бол 2025 оны эцэст 910 орчимд хүрсэн бөгөөд Savills-ийн тооцооллоор 2032 он гэхэд 1,747 болох төлөвтэй байна.
Энэ өсөлтийн гол шалтгаан нь брэндийн нэр бус, түүний ард буй чанарын баталгаа, үйлчилгээний стандарт, урт хугацааны үнэ цэнийн хамгаалалт юм. Savills-ийн судалгаагаар энэ төрлийн төслүүд ижил ангиллын үл хөдлөх хөрөнгөөс дунджаар 30%-35%-иар илүү үнээр худалдаалагддаг аж.
Өөрөөр хэлбэл, олон улсын брэнд нь худалдан авагчдад найдвартай байдал, чанарын баталгаа, тогтвортой менежмент, урьдчилан тодорхойлогдсон үйлчилгээний стандартыг санал болгодог нь зөвхөн амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг хадгалах чухал хүчин зүйл болдог. Иймээс худалдан авагчид брэндийн нэрийн төлөө бус, харин тухайн брэндийн санал болгож буй тогтвортой чанар, үйлчилгээний найдвартай байдал, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хамгаалах боломжийг үнэлэн илүү өндөр үнэ төлөх хандлагатай байна.
Брэндээр баталгаажсан үл хөдлөх хөрөнгө тренд болж буй ч орчин үеийн тансаг зэрэглэлийн орон сууцны гол өөрчлөлт нь үл хөдлөх хөрөнгийг зөвхөн барилга бус “амьдралын чанарыг дэмжих экосистем” гэж үзэх болсон явдал юм.
“Өнөөдрийн дэлхийн тэргүүлэгч төслүүд хаана амьдрахаас илүү, хэрхэн илүү эрүүл, тав тухтай, үнэ цэнтэй амьдрах орчныг бүтээхэд төвлөрч, жинхэнэ тансаг байдал нь харагдах байдлаар бус, өдөр тутмын амьдралын чанар, үйлчилгээний стандарт, тогтвортой менежментээр хэмжигдэж байна.”
Чанартай үл хөдлөх хөрөнгө нь зөвхөн архитектур, ногоон байгууламж, спорт, амралтын талбайгаас бүрдэхгүй. Түүний урт хугацааны үнэ цэнийг биет төлөвлөлт (Facility) болон биет бус төлөвлөлт (Management + Community) гэсэн үндсэн хоёр бүрэлдэхүүнээс тогтдог.
Биет төлөвлөлт нь нүдэнд харагдах, өдөр тутмын хэрэглээ, тав тухыг бүрдүүлэх орчныг хамардаг. Үүнд:
Харин биет бус төлөвлөлт нь нүдэнд шууд үл харагдах ч үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн, оршин суугчдын амьдрах туршлагыг урт хугацаанд хадгалж, сайжруулдаг систем юм. Үүнд:
Эдгээр бүрэлдэхүүн цогцоороо хэрэгжсэнээр энгийн орон сууц нь зөвхөн амьдрах орон зай биш, харин олон улсын жишигт нийцсэн үл хөдлөх хөрөнгө буюу амьдралын өндөр стандартыг бүрдүүлсэн орчин болж төлөвшдөг.
Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд "premium", "luxury" ангиллын төслүүдийн тоо нэмэгдэж, хэрэглэгчдийн сонголт улам өргөжиж байна. Гэвч ирээдүйн өрсөлдөөн зөвхөн байршил, интерьер, барилгын хийцлэлээр хязгаарлагдахгүй. Харин оршин суугчдын амьдралын чанарыг дэмжих үйлчилгээ, мэргэжлийн хөрөнгийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалах тогтолцоо нь төслийн бодит ялгарал, өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болж байна.
Энэхүү чиг хандлага дэлхийн зах зээлд хэдийн шинэ стандарт болсон бөгөөд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт ч бодит хэлбэрээ олж эхэлж байна. Үүний нэг жишээ нь Инвескор Проперти ХХК-ийн хэрэгжүүлж буй Эделмонт төсөл юм. Тус төсөл нь зөвхөн өндөр чанартай орон сууц барих бус, харин оршин суугчдын амьдралын чанарыг урт хугацаанд дэмжих үйлчилгээ, мэргэжлийн хөрөнгийн менежмент, нэгдсэн экосистемийг бүрдүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой.
Төслийн хувьд амьдралын чанарыг дэмжих экосистемийг бүрдүүлэхдээ биет төлөвлөлтийн хүрээнд клубхаус, усан бассейн, фитнес төв, дундын номын сан, хүүхдийн тоглоомын талбай, Япон хэв маягийн цэцэрлэгт хүрээлэн болон өдөр тутмын хэрэгцээний үйлчилгээний хэсгүүдийг багтаасан.
Үүний зэрэгцээ тансаг зэрэглэлийн үл хөдлөхийн гол үнэ цэнийг бүрдүүлдэг биет бус шийдлүүд болох мэргэжлийн менежмент, Prop аппликэйшнд суурилсан хөрөнгийн удирдлага, ухаалаг гэрийн систем, оршин суугчдын коммюнити хөгжүүлэх хөтөлбөрүүд, дундын өмчийн арчилгаа, урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөлтийг хэрэгжүүлж байна.
Харин байршлын хувьд Эделмонт нь Богд Уул, Хүрэлтогоотын аманд байрлаж, байгальд болон хотын төвтэй ойр байдал, гольфийн талбай, цанын бааз зэрэг lifestyle орчинтой хоршин Монголд residence гэх ойлголтыг амьдралын чанар, мэргэжлийн менежмент, урт хугацааны үнэ цэнийг хослуулсан шинэ жишиг болгон хөгжүүлж байна.
Хөрөнгийн үнэ цэнийг хадгалах хүчин зүйлс
Эделмонт төслийн концепц нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус, үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг хадгалах зарчимд суурилсан.
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагаас харахад ирээдүйд хамгийн өндөр барилга, хамгийн үнэтэй материал бус, харин оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж, хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалсан төслүүдээр үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалж чадсан төслүүд ялгарна.
Харин Эделмонт нь энэ ойлголтыг Монголын зах зээлд нутагшуулж, зөвхөн амьдрах орон зай бус, амьдралын чанар, мэргэжлийн менежмент, хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалах цогц экосистемийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ нь зөвхөн нэг төслийн тухай биш, харин Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл барилгаас илүү үнэ цэнийг бүтээдэг дараагийн үе рүү шилжиж буйн илэрхийлэл юм.