Инвескор Проперти ХХК-ийн төлөөлөгчид “2026 Gaobeidian International Green Smart Healthy Building Expo”-д оролцлоо

Инвескор Проперти ХХК-ийн төлөөлөгчид “2026 Gaobeidian International Green Smart Healthy Building Expo”-д оролцлоо

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Ногоон барилга, эрүүл амьдрах орчин, эрчим хүчний хэмнэлттэй инженерийн шийдлүүд дэлхийн барилгын салбарын гол чиг хандлага болж буй энэ үед Инвескор Проперти ХХК-ийн удирдлага, мэргэжилтэн төлөөлөгчид БНХАУ-ын Хэбэй мужийн Гаобэйдянь хотод зохион байгуулагдсан “2026 Gaobeidian International Green Smart Healthy Building Expo”-д оролцлоо.   

60,000 м² талбайд зохион байгуулагдсан тус экспод дотоодын болон олон улсын 500 гаруй компани оролцож, хэт бага эрчим хүчний хэрэглээтэй барилга (ultra-low-energy buildings), бараг тэг нүүрстөрөгчийн ялгаруулалттай барилга (near-zero-carbon buildings), ногоон барилгын материал (green building materials), ухаалаг барилгын технологи (intelligent construction) зэрэг ногоон барилгын хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулсан юм. Гаобэйдянь хотын ногоон, ухаалаг, эрүүл барилгын салбарын экосистемд 672 аж ахуйн нэгж багтаж, 2025 онд ойролцоогоор 13.2 тэрбум юанийн үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн талаар эх сурвалжууд дурдсан байна.  

Энэхүү арга хэмжээнд Хятадын цонх, хаалганы үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрлэгч Hebei Orient Sundar Windows Co., Ltd. -ийн урилгаар Инвескор Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Уянга, “Эделмонт” төслийн Ерөнхий инженер Б.Мөнхбаатар, Архитектор Б.Ганцэцэг, Худалдан авалтын менежер С.Мөнгөнзул тэргүүтэй төлөөлөл  оролцож, дэлхийн 50 гаруй улс, бүс нутгийн мэргэжилтнүүдтэй сайн туршлагаасаа хуваалцлаа.  

Инвескор Проперти ХХК-ийн хэрэгжүүлж буй “Эделмонт” төслийн хаусуудад MOSER брэндийн цонхны шийдлийг ашигласан бөгөөд гурван давхар шиллэгээтэй цонх нь зөвхөн барилгын өнгө үзэмжийн илэрхийлэл бус, дулаан алдагдлыг бууруулах, дуу чимээг тусгаарлах, дотор орчны тав тухыг нэмэгдүүлэх, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх цогц шийдлийн нэг хэсэг юм.  

Үүнээс гадна Шведийн Systemair-ийн дулаан сэргээх агаар сэлгэлтийн систем, EDGE Advanced ногоон барилгын шийдэл, эрчим хүч болон усны хэрэглээг бууруулах инженерийн шийдлүүдтэй хослуулснаар “Эделмонт” нь зөвхөн сайн барилгаас гадна оршин суугчдынхаа эрүүл мэнд, тав тух, байгаль орчин, урт хугацааны үнэ цэнийг нэг дор авч үзсэн амьдрах орчны шинэ стандарт бий болгохыг зорьж байна.  

MOSER брэндийн тухай 

MOSER брэнд нь 1955 онд Германд үүссэн, цонх болон барилгын дулаан тусгаарлалт, эрчим хүчний хэмнэлтэд чиглэсэн технологийн хөгжүүлэлтээрээ танигдсан брэнд бөгөөд 2004 оноос Хятадын Hebei Orient Sundar Windows Co., Ltd. -тай хамтран ажиллаж, олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн түүхтэй.  

Өнөөдөр MOSER-ийн өндөр үзүүлэлттэй цонхны технологи нь дулаан алдагдлыг бууруулах, дуу чимээний тусгаарлалтыг нэмэгдүүлэх, дотор орчны тав тухыг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд Passive House-ийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдээрээ олон улсад хэдийн танигдсан  юм.  

Энэхүү технологийг Инвескор Проперти ХХК-ийн хэрэгжүүлж буй Эделмонт төслийн сингл хаусуудад гурван давхар шиллэгээтэй цонхны шийдэл болгон сонгосноор Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон дулаан, чимээ тусгаарлалт болон эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. 

Олон улсын туршлагаас Монголд 

Гаобэйдянь хотод болсон тус олон улсын экспо нь барилгын салбарын ирээдүй зөвхөн “ногоон” материал ашиглахаас илүүтэй эрчим хүчний хэмнэлт, ухаалаг инженерчлэл, дотор агаарын чанар, дулаан тусгаарлалт, ногоон байгууламж, ашиглалтын менежмент зэрэг олон хүчин зүйлийн нэгдэл болж байгааг харууллаа. 

Тус экспод Hebei Orient Sundar Windows Co., Ltd.  Нь 22 төрлийн “commercial capsule home”-ийг танилцуулсан нь эрүүл, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй амьдрах орчны шийдлүүдэд олон улсын анхаарал нэмэгдэж буйн нэг жишээ байв.  

Инвескор Проперти ХХК нь олон улсын энэ чиг хандлага, технологийн туршлагыг Монголын нөхцөлд нутагшуулж, “Эделмонт” төслөөр дамжуулан сайн барилгаас гадна сайн менежменттэй, цаашлаад эрүүл орчин, найдвартай дэд бүтэц, урт хугацааны үнэ цэнийг цогцоор нь бий болгох зорилт тавин ажиллаж байна.